Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ
2026-04-01
✍️Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 76.1 хувийн ирцтэйгээр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1.Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай 2.Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай 3.Хог хаягдлын төлбөр хураамжийг шинэчлэн тогтоох тухай 4.Сумын Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын нэршлийг өөрчлөх тухай 6.Төсөвт байгууллагуудын сонсголыг хэлэлцэх 7.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт 8.Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын багийн тайланг хэлэлцэх хэлэлцэх. 2025 оны 5 дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт 9.Бусад