Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ
2026-02-06
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. ХУРАЛДААНААР: 1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах 2.Сумын Цагдаагийн хэсгээс орон нутгийн хэмжээнд 2026 оны 1 дүгээр сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл 3.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэргэжилтэн Р.Ариунцэцэг хамтарсан багийн 2025 оны тайлан, мэдээг танилцуулав. Мөн сумын ГХУСАЗСЗ-ийн дарга С.Баатарсүрэн цаашид анхаарах асуудлаар зөвлөлийн нийт гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өглөө.