Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ
2026-01-22
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Малчдын нэгдсэн чуулга уулзалт 2026" арга хэмжээний үеэр өргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны жилийн эцсийн тайланг тайлагналаа. 🖍️арга хэмжээний үеэр Өргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өргөмжлөлөөр 1 дүгээр багийн малчин Б.Эрдэнэбаатар, 2 дугаар багийн малчин Ж.Жоожоо, 3 дугаар багийн малчин Ё.Мөнхжаргал нар шагнагдлаа. 🖍️Мөн тус арга хэмжээний үеэр Аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр төрийн бодлого шийдвэр, цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулж иргэд, малчдын санал хүсэлтийг сонслоо. Мөн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчдыг шагнаж урамшууллаа. Буянт мал сүрэг нь өсөн үржиж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй тань ямагт дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.