Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ

Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ

ӨРГӨН СУМАНД АЖИЛЛАЛАА.

2025-06-24

/2025.05.27/Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэдээ сонсъё” арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэдээ сонсъё арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Алдарбаяр, тус сумдаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Ж.Сүхбаатар, И.Батсүрэн болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд Эрдэнэ, Өргөн сумдад ажиллалаа. Ажиллах үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр төрийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж цаашид улсын болон орон нутгийн төсөвт суулгах шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, их засварын ажлуудын талаар санал солилцлоо. Уулзалтаар иргэд, олон нийт, төрийн байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох шатны байгууллагад хүргүүлэн ажиллах юм. Мөн тус суманд аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Замын-Үүд сумын сум дундын прокурорын газар, Замын-Үүд суман дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагын мэргэжилтэнгүүд иргэдэд мэдээлэл, өгч чиг үүргийнхээ дагуу ажиллалаа.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТАЛСАН ШИЙДВЭР, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЯМАР ЭХ СУРВАЛЖААС АВДАГ ВЭ?

санал өгсөн: 36
1 / 3%
13 / 36%
0 / 0%
22 / 61%