Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ

Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ

МОНГОЛ УЛСАД "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА" ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН "ИРГЭДИЙН НААДАМ-2022" АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2022-12-12

Монгол улсад Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Сагсан бөмбөг, Волейболын тэмцээнд амжилттай оролцлоо. Сагсан бөмбөгийн төрөлд Эрэгтэй баг тамирчид:4-р байр Эмэгтэй баг тамирчид:1-р байр Волейболын төрөлд: Эрэгтэй баг тамирчид:4-р байр Эмэгтэй баг тамирчид:4-р байранд тус тус шалгарлаа. Тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн оролцсон нийт тамирчиддаа цаашдынх нь тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн баг тамирчдыг байрлах байр, буудлын асуудлыг шийдвэрлэж өгсөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч асан Ш.Алтансүх, тус тэмцээнд оролцоход хамтран ажилласан Соёл, спортын төвийн зохион байгуулагч дасгалжуулагч А.Энхзаяа, дасгалжуулагч Г.Сарангэрэл нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн төлөөлөгчдөөс мөнгөн хандив үзүүлсэнийг энд дурдахад таатай байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТАЛСАН ШИЙДВЭР, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЯМАР ЭХ СУРВАЛЖААС АВДАГ ВЭ?

санал өгсөн: 6
0 / 0%
4 / 67%
0 / 0%
2 / 33%