Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ
2022-10-19
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2022 ОНД ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба ИТХ-ын дэргэдэх Орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүдтэй хамтран Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа Хүүхэд залуучуудын талбай, Найрамдал байрны тоглоомын талбай, Ганзам байрны тоглоомын талбай, Найрамдал 6, 7-р байрны машины зогсоолын талбайд хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллалаа.